ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЦАХИМ ХУРАЛ ХИЙВ

2020 оны 03-р сарын 27
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЦАХИМ ХУРАЛ ХИЙВ

Дэлхий дахинд тархаад буй Covid-19 коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хорооны хурлыг цахим хэлбэрээр анх удаа, амжилттай зохион байгууллаа. Хуралдаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун, Б.Баттулга, У.Мягмарсүрэн, Э.Самдан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр,  Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Тусгай зөвшөөрлийн хяналтын газрын дарга З.Цэдэнжав болон холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Тус хуралдаанаар “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Хөвсгөл эрчим хүч” ХХК, ”Ди ди прогресс” ХХК, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, Завхан аймгийн зохицуулах зөвлөл зэрэг нийт 14 компанийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Цаашид Эрчим хүчний зохицуулах хорооноос хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн асуудлыг цахим хурлаар шийдвэрлэж байх юм байна.