УБЦТС ТӨХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН 74 ХУВЬ НЬ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОЖЭЭ

2020 оны 04-р сарын 21
УБЦТС ТӨХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН 74 ХУВЬ НЬ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНГОЖЭЭ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн my.tog.mn цахим үйлчилгээнд шинээр бүртгэгдсэн буюу цахилгаан хэрэглэгч аппликэйшнийг татаж ашигласан хэрэглэгчийн тоо өнгөрсөн гуравдугаар сард хоёр дахин нэмэгдсэнээр тус компанийн нийт хэрэглэгчдийн 74 хувь буюу 288 мянган хэрэглэгч цахим үйлчилгээг ашигладаг боллоо.  

     Цахим үйлчилгээнд шинээр нэмэгдсэн 155 мянга орчим хэрэглэгчийн 102 мянга нь цахим үйлчилгээний төлбөр төлөх цэсийг сонгож үйлчлүүлсэн нь иргэдийн банк, Хэрэглэгчдэд үйлчлэх төв рүү явах цагаа хэмнэж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн зөв алхмыг сонгосон нь харагдаж байна. 

     Хэрэглэгчид my.tog.mn цахим үйлчилгээ буюу цахилгаан хэрэглэгч аппликэйшнийг ашиглан төлбөрөө төлөөд НӨАТ-ын урамшууллын сугалаат баримтаа шууд авахаас гадна гэрээний мэдээллээ шинэчлэх, сунгах, тоолуурын заалтаа харах, илгээх, хэрэглээгээ хянах, төлбөрийн дуудлага, ажлын захиалга, санал хүсэлтээ өгөх боломжтой юм.