ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ

2020 оны 09-р сарын 02
ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ  ҮНЭ ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Сүүлийн үед цахим орчинд “Цахилгаан дулааны үнэ тарифыг ирэх 10 дугаар сараас   хоёр дахин нэмнэ” гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл  тарааж байна. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар баталдаг бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2020 онд  цахилгаан болон дулааны эрчим хүчний үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. “Ковид-19” цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эрчим хүчний  хэрэглээ 6.7 хувиар  буурч,  тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал хүндэрч байна. Гэвч эрчим хүчний салбарын хэмжээнд хэрэглэгчээ дээдэлсэн бодлого хэрэгжүүлэх, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүйгээр салбарын хэмжээнд дотоод нөөц бололцоогоо ашиглан хэмнэлтийн горимоор ажиллаж, хүндрэлийг даван туулах шийдвэр гаргасан.

Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс цахим орчныг ашиглан цахилгаан, дулааны үнэ нэмэгдэнэ гэдэг худал мэдээлэл тарааж  хэрэглэгчдийг  төөрөлдүүлж  бухимдуулж байгаа этгээдүүдтэй хуулийн дагуу хариуцлага тооцуулах болно" хэмээн мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд цаг үеийн болон бусад асуудлаар сэтгүүлчдийн сонирохсон   асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.