ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЧИД ЦУС ХАНДИВЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

2020 оны 12-р сарын 08
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН АЖИЛЧИД ЦУС ХАНДИВЛАХ АЯНД НЭГДЛЭЭ

Коронавируст халдвар (КОВИД-19)цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон энэ үед цусаа өгөх иргэдийн тоо эрс буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа билээ. Эрчим хүчний салбарын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх аянд сайн дураар нэгдэж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Эрчим хүчний салбарын есөн үйлдвэр, компанийн ажилчид 2020 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрийг дуустал хуваарь гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалтын хүрээнд цусаа хандивлах юм. Мөн орон нутагт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийн ажилчид тухайн салбар комиссын хяналтанд цусаа хандивлаж эхэлжээ.

Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.