Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн Монголын салбар хорооны удирдах зөвлөлийн зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ДЭХЗ (World Energy Council)-ын болон салбар хорооны үйл ажиллагааны талаар болон тус салбар хорооноос олон улсын түвшинд явагддаг “Ирээдүйн Эрчим хүчний манлайлагчид” хөтөлбөрийг өөрийн улсад зохион байгуулах асуудлыг танилцуулж, санал солилцлоо. Эрчим хүчний сайдын зүгээс хөтөлбөрийг бүх талаараа дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Дэлхийн эрчим хүчний залуу мэргэжилтнүүдийн нэгдсэн сүлжээнд нэгдэх, ДЭХЗ-өөс зохион байгуулдаг олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээний томоохон үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох, эрчим хүч ба тогтвортой байдалд дэлхий даяар хамгийн их тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамжтай ирээдүйн удирдагчдыг бэлдэж, дэмжлэг үзүүлэх зорилготой.