Эрчим хүчний зохицуулах хороо нь гуравдугаар сард таван удаа урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж 45 асуудал авч хэлэлцсэн байна. Мөн дөрвөн удаа хорооны хурлыг цахимаар зохион байгуулж нийт 42 асуудлыг хэлэлцэн 52 тогтоол баталсан байна. Дээрх хуралуудаар тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зургаан асуудлыг хэлэлцэж, тусгай зөвшөөрөл эзэмшигч 39 компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтыг дүгнэн, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоожээ. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн тогтоол гаргажээ.