Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал тавдугаар сарын 06, 13-ны өдөр тус тус боллоо. Дээрх хурлаар нийт 23 асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниудын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох тухай 67 тогтоол гарчээ. Мөн тавдугаар сарын 13-ны өдрийн хурлаар цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох тухай 22 тогтоол гарсан байна.