2018-2020 онд Хорооны даргын удирдамжаар нийт 88 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулсан 35 хяналт шалгалт, 53 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хамруулан 5 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны 22 тогтоолоор 199 үүрэг даалгавар, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 17 албан шаардлагаар 109 үүрэг даалгавар, улсын байцаагчийн 4 удаагийн зөвлөмжөөр нийт 21 зөвлөгөөг өгч ажилласнаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, техник ашиглалтын үйл ажиллагаа дээшилснээр аваарь сааталгүй, эрүүл ахуй, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг сайжруулсан зэрэг үр дүнгүүд гарч байна.
2020 онд Хорооны даргын удирдамжаар төлөвлөгөөт 6, төлөвлөгөөт бус 4 нийт 10 хяналт шалгалт хийж, шалгалтаар 48 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хорооны 6 тогтоолоор 102 үүрэг даалгавар, Эрчим хүчний хяналтын улсын (ахлах) байцаагчийн 8 албан шаардлагаар 49 үүрэг даалгавар, 12 зөвлөмжийг хугацаатай тус тус өгч биелэлтэд нь хяналт тавьж ажиллав.
Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт: Хорооны даргын баталсан 2020 онд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хийх шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Ховд ЦТС” ХХК, “Увс ЦТС” ХХК, “Алтай Улиастай эрчим хүчний систем” ТӨХК, “УСДУ” ОНӨААТҮГ, “Чандмань-Илч” ХХК-иудад шалгалт хийж, нийт 6 аймагт, 22 хоног ажиллаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны тогтоол болон Эрчим хүчний хяналтын улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд Хорооны даргын шийдвэрээр “Булганмээж” ХХК, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Монголын алт МАК” ХХК, “Шинэ Ази групп” ХХК, “Баатар дулаан хан” ХХК-иудад шалгалт хийж холбогдох арга хэмжээг авч, шийдвэр гаргуулж ажиллав.
Эрчим хүчний тухай хууль зөрчсөн ““Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, “Монголын Алт МАК” ХХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Тосонцэнгэл УЦС” ХХК, “Эрчим баян өлгий” ХК, Нийслэлийн хувийн орон сууцны 16 компани, 1 албан тушаалтныг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж нийт 23.0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророор хянуулж ажиллав.
Зөвлөн туслах үйлчилгээ: Булган аймгийн “Энержи плас” ХХК, “Дөргөний УЦС" ХХК, "Тайшир Гуулин УЦС" ХХК, "Богдын голын УЦС" ХХК, "Тосонцэнгэлийн УЦС" ХХК, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 5 компанид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэв.
Өмнө хийсэн шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлт: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хийсэн “Гүйцэтгэлийн хяналт”-ын дүн болон “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК, “Хөвсгөл эрчим хүч” ХХК-иудад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны тогтоолоор өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэв. Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, Эрчим хүчний тухай хууль зөрчиж ЭХЗХ-ны баталсан үнэ тарифыг мөрдөхгүй байгаа зөрчлийг арилгуулах зэрэг зорилгоор нийт 3 албан тушаалтан, 7 компанид улсын байцаагчийн шаардлага хүргүүлж хэрэгжилтийг хянаж ажиллав.
Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилүүд: 2020 онд хэрэгжүүлсэн хяналт шалгалтаар нийтлэг дараах төрлийн зөрчлүүд байдлаар илэрсэн.
Толгой болон охин компаниудын засаглалын байдал тодорхойгүй, компанийн эрхзүйн байдлын болон хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрхзүйн баримт бичгүүд нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй, охин компаниудын дүрмийг шинэчлэн батлуулаагүй, хөдөлмөрийн дотоод журам, ажиллагсдад олгох цалин урамшууллын журмыг нэгдсэн байдлаар батлуулж мөрдүүлээгүй;
Толгой болон охин компаниудтай байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээ, цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн төлбөр тооцоог гүйцэтгүүлэхээр Арилжааны банкнуудтай байгуулсан гэрээнүүд нь Тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрэмд нийцээгүй, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй;
Аж ахуй нэгж, байгууллага, ахуйн хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний заалтууд Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн биелэлтийг хангахгүй;
Хэрэглэгчийн шугам сүлжээг ашиглалтад хүлээж авах шаардлагуудыг мөрдөөгүйгээс хамгаалалтын зурвас зөрчсөн хэрэглэгч нэмэгдэж, гэр хорооллын зарим тоолуурын нэгдсэн самбарын угсралт стандартаар тогтоосон хэмжээнд хийгдээгүй, самбарын газардуулгыг бүрэн хийгээгүй, хэрэглэгч руу явсан кабель шугам газар дээгүүр ил татагдсан, эсвэл залгаатай зэрэг аюулгүй ажиллагааны болон техник ашиглалтын дүрмийн шаардлагыг биелүүлээгүй;
Нэг ба хоёрдугаар зэргийн хэрэглэгчдийг түгээх сүлжээний хувьд сэлгэн залгах техникийн боломжгүй, аваар, саатал, тасралт зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аваарийн үед ажиллах горим байхгүй, цахилгаан түгээх сүлжээний тоноглолын ашиглалтын байдал хангалтгүй;
Хүний нөөцийн бодлогын хүрээнд инженер техникийн ажиллагсдыг мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулдаггүй зэрэг зөрчлүүд нийтлэг байна.
Хяналт шалгалтын үр дүн:
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТЫН ГАЗАР