Эрчим хүчний зохицуулах хорооны 16 ажилтан төрийн дээд одон медалиар шагнагдав

2021 оны 06-р сарын 08
Эрчим хүчний зохицуулах хорооны 16 ажилтан төрийн дээд одон медалиар шагнагдав

Монгол Улсад эрчим хүчний зохицуулалтын байгууллага үүсч хөгжсний 20 жилийн ой тохиолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, эрчим хүчний зохицуулалтын байгууллага үүсч хөгжсний 20 жилийн ойг тохиолдуулан  зарлиг гаргаж,эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан инженер техникийн ажилчин, албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар  гардуулан өглөө. Зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газрын референт Б.Түвшинжаргал уншиж танилцуулав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Мөнхөө овогтой Мөнхтулга, 

Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч Эрдэнэчулуун овогтой Түвшинчулуун