15 хүн эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх авахаар болов

2021 оны 09-р сарын 03
15 хүн эрчим хүч хэмнэлтийн менежерийн эрх авахаар болов

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар:

Сонирхуулахад, Эрчим хүчний зохицуулах хороо нь  Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоосон эрчим хүчний хэрэглээний босго давсан хэрэглээ бүхий 211 үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлж бүртгэн, тэдгээрт эрчим хүч хэмнэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч, удирдлага, зохицуулалтаар ханган ажилладаг. Мөн  20 гаруй удаагийн сургалт зохион байгуулж,  2020 оны байдлаар 241 хэмнэлтийн менежер, 74 аудитор бэлтгэж, нийт 400 гаруй мэргэжилтнийг сургаж бэлтгэжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар үүрэг хүлээсэн хэрэглэгчид 35.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 217.5 сая квт.ц эрчим хүч хэмнэсэн байна.