“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2021 оны 09-р сарын 06
“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр, төслийн хүрээнд насос станц бүхий хөргөх цамхаг, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тн/цагийн хүчин чадалтай дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагчтай иж бүрэн тоноглол, 5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтыг гүйцэтгэжээ. Ингэснээр станц 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авах, 3-4 МВт нөөцтэй боллоо. Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,4 дахин өсгөж, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгах аж. Өргөтгөл, шинэчлэлийн төслийн гүйцэтгэгч ”Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн” ХХК, ашиглагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, хяналтын шат шатны байгууллага, туслан гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилчид хамтран гүйцэтгэв. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК нь 1987 онд 7 зуух, 3 турбингенератортой, суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 36 МВт, дулаанаар 302 Гегакалор.цаг  бөгөөд Эрдэнэт хот,  болон төвийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдвартай хангаж ирсэн. Тус станцад өнгөрсөн 34 жилийн хугацаанд гадаад, дотоодын томоохон төсөл хэрэгжиж байгаагүй аж. Төслийн түлхүүр гардуулж өгөх ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх оролцох үеэрээ "Өвлөөс өмнө Эрдэнэтийн ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл ашиглалт орсноор дотоодын үйлдвэрлэлээс гурав дахин их үнэтэй импортын эрчим хүчний хэмжээ багасна. Мөн төвийн бүсийн эрчим хүчний систем болон Эрдэнэт хотын эдийн засгийн хөгжлийг хурдасгах ач холбогдолтой. Энэ амаргүй цаг хугацаанд бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн БНХАУ-ын компанид талархал илэрхийлье" хэмээжээ. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсөж байгаа энэ үед Эрдэнэтийн ДЦС-ын 35МВт-ын трубингенератор ашиглалтад орсноор энэ өсөлтийн тодорхой хувийг нөхөх боломжийг бүрдүүлж байгаа