ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2021 оны 09-р сарын 17
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Ээлжит 27-р хурлаар:
- “Эс жи ливинг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Маршал комфорт” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Чандмань хүрд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-иас худалдах цахилгааны тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай нийт 4 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.