Эрчим хүчний зохицуулах хорооны 28-р хурал боллоо
2021 оны 09-р сарын 23
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 28-р хурал өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр боллоо. Тус хурлаар
- “Морьттүнгэ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Хайспийд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай;
- “Зайсан скай” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- Хуулийн этгээдийн бүртгэлд нэршлийн өөрчлөлт орсон Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн бүртгэлийг шинэчлэх, зарим үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэлээс хасах эсэх тухай нийт 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.