ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 30-Р ХУРАЛ БОЛЛОО
2021 оны 10-р сарын 08
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хорооны 30-р хурлаар:
- Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг өөрчлөн тогтоох эсэх тухай;
- Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр гүйцэтгэсэн ажлыг үнэлэх аргачлал шинэчилсэн хувилбар, холбогдох загвар маягтыг батлах эсэх тухай;
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны үнэ тарифыг хянасан байдалд хийсэн аудитын танилцуулга зэрэг нийт 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.