ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРЛААР 16 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА

2021 оны 10-р сарын 18
 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРЛААР 16 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 31-р хурал 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр боллоо. Энэ хурлаар

-“Тунгалаг буянт дуут” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;

-“Хангай хотхон” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;

-“ТиБиЭф монголиан пауэр” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж (500 кВ-ын ЦДАШ) барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай; /хүчингүй болсон./

-“Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“УСДУ” ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Булган мээж” ОНӨХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Чандмань илч” ОНӨХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Дөрвөлж” ОНӨХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Ховд дулааны станц” ТӨХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Улаангом дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Дулаан шарын гол” ТӨХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Эрчим Баян-Өлгий” ХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Мандал голомт” ХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Ган илч” ХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;

-“Хөтөл энержи дулаан” ХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай тухай нийт 16 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.