ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД ТА БҮХНИЙГ ТООЛЛОГОД ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

2021 оны 11-р сарын 18
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИД ТА БҮХНИЙГ ТООЛЛОГОД ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогод хамрагдлаа.

Статистикийн тухай Монгол Улсын хуулийн дагуу Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэ тооллогод   2021 оны 11-р сарын 1-нээс өмнө үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана. Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого нь Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа бөгөөд тооллогын үр дүнгээс ковидын дараах нөхцөл байдлын бодлогыг тодорхойлох хууль, эрх зүйн шинэ бодлогын баримт бичиг гарахад шаардлагатай мэдээллүүд гарна гэсэн үр дүнг хүлээж байгаа юм. Тиaмээс эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудыг  https://toollogo.1212.mn цахим хуудсаар дамжуулан“Аж ахуйн нэгж байгууллагын тооллого”-доо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.