Эрчим хүчний зохицуулалт-20 онол практикийн цахим бага хурал 2021.11.17-ны өдөр цахимаар амжилттай зохион байгуулагдлаа. Онол практикийн бага хурлыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нээж үг хэлсэн бөгөөд хурлыг зохицуулагч Э.Түвшинчулуун, Тусгай зөвшөөрөл, хяналтын газрын дарга З.Цэдэнжав нар удирдан явууллаа.
Хурлын нэгдүгээр хэсэгт Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун “Эрчим хүчний зохицуулалт-20”, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, хэтийн төлөв, “ДҮТ” ТӨХХК-ийн Горим төлөвлөлт, тооцооны албаны дарга Х.Болд-Эрдэнэ Диспетчерийн зохицуулалт, горим төлөвлөлт, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Доктор профессор Б.Намхайням Эрчим хүч хэмнэх нөөц боломж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцох, үнэлэх сэдвээр тус тус илтгэл танилцуулсан бөгөөд Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгээс хуралд оролцогчдод амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Энэхүү хурлын хоёрдугаар хэсэгт Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Энэтхэг Улс дахь суурин төлөөлөгч ноён Нишант Бардваж Эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт, ногоон ус төрөгч, Дэлхийн банкны эрчим хүч хариуцсан мэргэжилтэн ноён Ричард Шлэрф Эрчим хүчний зохицуулалтын олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлага, анхаарах асуудлууд ГОУХАН-ийн Монгол Улс дахь Барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн удирдагч хатагтай Дунья Хофман Монгол Улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хүрсэн үр дүн сэдвээр тус тус илтгэл танилцуулж оролцсон юм. Мөн түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр нэвтрүүлсэн туршлага, ололт амжилт, анхаарах асуудлууд сэдвээр “Клин энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар, Эрчим хүчний үйлдвэрлэл- Зохицуулалтын үр нөлөө; сэдвээр , "ДЦС-4" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг, Зохицуулалтын үр дүн, цахилгаан түгээх сүлжээнд гарсан дэвшил, ололт амжилт сэдвээр "ДСЦТС" ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал, Эрчим хүний тарифын зохицуулалт, түүний аргачлал сэдвээр Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар илтгэл танилцуулсан юм. Энэхүү хурлын панель хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайдын зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер, доктор П.Товуудорж, Монголын Эрчим хүчний инженеүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур, Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, ЭХЯ-ны БТГ-ын СЭХ-ний хэлтсийн дарга Г.Энхтүвшин, ЭХЗХ-ны ЭХХГ-ын дарга Ц.Атаржаргал, ГОУХАН-ийн төслийн менежер С.Цэцгээ, ЭХЗХ-ны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа нар оролцож онол практикийн бага хурлаар хэлэлцсэн сэдвийн хүрээнд санал хэлж, асуултад хариулсан юм.
Зохицуулагч Э.Түвшинчулуун Онол практикийн бага хурлыг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ Эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, хүрсэн үр дүн, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх, цаашид зохицуулалтын орчин, үр дүнг сайжруулаад чиглэсэн энэхүү онол практикийн олон улсын бага хуралд Монгол улсын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, хамтран ажилладаг олон улсын байгууллагууд, эрчим хүчний салбарын эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, ханга тусгай зөвшөөрөл эзэмшигчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн судлаачид, инженеүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 482 хүн, 130 орчим байгууллагын төлөөлөл оролцсон өргөн цар хүрээтэй,өндөр ач холбогдолтой хурал болсныг онцолж, цаашид Эрчим хүчний хөгжил, зохицуулалтын орчин, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг болох асуудал дэвшүүлсэн, онол, практикийн мэдээллийг агуулсан, судалгаа, шинжилгээнд тулгуурласан, ажил хэрэгч хурал болсныг тодотгон хэлсэн юм.