ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛААР 8 АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭВ
2021 оны 11-р сарын 29
Эрчим хүчний зохицуулах хорооны эээлжит хурал 2021 оны арвандүгээр сарын 24-ний өөдөр боллоо. Энэ хурлаар
- “Тэргүүн чансаа” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Голд компас" ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Хөтөл энержи дулаан” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас худалдан авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- “Хэнтий ус” ОНӨХХК-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай;
- “Нэг худалдан авагчийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлс, нөлөөллийн хэмжээг тодорхойлох шинжилгээний аргачлал”-ыг батлах эсэх тухай;
- “Би И И Си” ХХК-д олгосон эрчим хүчний аудитын магадлан итгэмжлэлийг хүчингүй болгох эсэх тухай нийт 8 асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн байна.