ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 40-Р ХУРАЛ БОЛЛОО
2021 оны 12-р сарын 14
Эрчим хүчний зохицуулах хорооны 40-р хурал энэ сарын 09-ний өдөр боллоо. Энэхүү хурлаар
- “Морьттүнгэ” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Тунгалагбуянт дуут” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Дундмандал” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Эмпати хаус” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Эрин барилга” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Сэргэлэнгийн нарны цахилгаан станц” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай; /дараагийн хурал хүртэл түр хойшилсон/
- “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
- “Би Эс Юу” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагыг дүгнэх эсэх тухай;
- “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнгийн тухай;
- “Нью Улаанбаатар интерэйншл эйрпорт” ХХК-ийн цахилгаан түгээх үйлчилгээний төлбөр болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иас худалдан авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- Хорооны 2022 оны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлуулах эсэх тухай гэсэн нийт 11 асуудлыг хэлэлцэн 10 асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.