ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2021 оны 12-р сарын 28
ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, гэрчилгээ олгох, хүчингүй болгох журам”-ын хэрэгжилтийн хүрээнд “ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР” бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОР” бэлтгэх сургалтыг ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль тус тус явуулна.

 Сургалтын зохион байгуулалт:

Сургалт Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 10-р сард шинэчлэн баталсан “Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 2022 оны 01-р сарын 17-28-ны хооронд ТАНХИМААР явагдана. Танхимын сургалтын дараа оноосон/ сонгосон байгууллага дээр 2022 оны 02-р сарын 07-18-ны хооронд өгсөн чиглэлийн дагуу ажлын 10 хоног дадлага хийх буюу анхан шатны эрчим хүчний аудитыг гүйцэтгэнэ. Дадлагын дараа “Эрчим хүчний аудитор”-ын эрх олгох 2 үе шаттай шалгалт авах бөгөөд амжилттай өгсөн тохиолдолд эрхийг олгоно. Сургалтын төлбөр 2 000 000 төгрөг.

Суралцагчид тавих шаардлага:

Засгийн газрын холбогдох журмын дагуу энэхүү сургалтад эрчим хүч, барилгын салбарын инженер, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан байх шаардлагатай. Дээрх шалгуураас гадна суралцагчийг гадаад хэлний мэдлэг, эрчим хүчний эцсийн хэрэглэгч дээр хэрэгжсэн эрчим хүчний хэмнэлт үр ашгийн төсөл хөтөлбөрт оролцож байсан эсэх, эрчим хүчний хэмнэлт үр ашгийн чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны ажил хийж байсан эсэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан сонгоно.

 Бүрдүүлэх материал:

Дээрх шаардлагыг хангасан, сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд http://ecc.erc.gov.mn вэбсайт дээрх зарын дагуу материалыг бүрдүүлж, хариуцсан ажилтнуудад 2022 оны 1-р сарын 10-ны өдрийг дуустал И-мэйлээр ирүүлж, бүртгүүлнэ үү.

 Бүртгэл хүлээх авах: