ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2022 оны 01-р сарын 20
 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр боллоо. Энэ хурлаар

-“СТНАА” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;

-“Комфортмонгол нэтворк” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;

-“Лхатоном сервис” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;

-“Цэцэн бээс” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;

-“МОНТС” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай;

-“Тэлмүүн орд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;

-“Три Эс солюшн” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн 2021 оны нөхцөл, шаардлагын биелэлтийн дүнгийн тухай;

-“Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифыг батлах эсэх тухай гэсэн нийт 8 асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн байна.