ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2022 оны 02-р сарын 25
Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн хорооны 6-р хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд
- “Эрчим скай стар” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Эс жи ливинг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Сод-Эгшиг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Голд компас” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Камдер” ХХК-ийн өөрчлөн зохион байгуулагдахыг зөвшөөрөх эсэх тухай
- “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай;
- “Би Эс Юу” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай;
- “Спек” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай;
- “Би Кэй Би Кэй Ар” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж (БНХАУ-д цахилгаан экспортлох зориулалтаар 6600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц) барих тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай;
- “Монгол базальт” ХХК-д эрчим хүчний мэргэжлийн байгууллагын магадлан итгэмжлэл олгох эсэх зэрэг нийт 10 асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ. 1