ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2022 оны 03-р сарын 17
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Энэхүү 8-р хурлаар:
- “Хайспийд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Зайсан скай” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Опен хаус өнө” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах, “Богд асар инженеринг” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Улаанбаатар сүлжээ” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Могул пауэр” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
- “Райдмонголиа” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
- “Шийриз стоун” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
- “Дорнод бүсийн эрчим хүчний эрчим систем” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
- “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
- “Эрдэнэс пауэр” ХХК-ийн ус хуримтлуурын цахилгаан станцын худалдаж авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- “Энержи сторежи” ХХК-ийн эрчим хүч хуримтлуурын станцын худалдаж авах цахилгааны тарифыг батлах эсэх тухай;
- Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн 2022 оны зардлын төсвийг хянах эсэх тухай;
- Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох эсэх тухай;
- Эрчим хүчний аудитор, менежерийн шалгалт авах комиссын бүрэлдэхүүн, комиссын ажиллах журмыг батлах эсэх тухай нийт 14 асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэлээ.