ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРЛААР 26 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
2022 оны 03-р сарын 25
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болов. Энэхүү хурлаар
- “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх, цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “М Си Эс Интернэйшнл” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Эрчим сүлжээ” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын хавсралтад өөрчлөлт оруулах эсэх тухай;
- “10 аймгийн дулааны станц барих төсөл” ТБАГ-ын эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны биелэлтийг дүгнэх эсэх тухай;
- “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Клин энержи” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Клин энержи ази” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Сайншанд салхин парк” ХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 оны зорилтын биелэлтийг дүгнэх, 2022 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох эсэх тухай;
- “Три эс солюшн” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх тухай;
- “Солар энержи чандмань” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай;
- “Арга мэргэн” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “Камдер” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах эсэх тухай;
- “Гангар-Орд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- “МОНТС” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд өөрчлөлт оруулах эсэх тухай;
- “Биндэгноров” ХХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
- Архангай аймгийн зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны бус гишүүнийг чөлөөлөх, томилох эсэх тухай;
- “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ-ийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах эсэх тухай нийт 27 асуудлыг хэлэлцэв. Гэвч “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй болсон тул тухайн асуудал хойшилж, 26 асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.