АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022 оны 05-р сарын 06
Эрчим хүчний зохицуулах хорооноос 21 аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны 22 гишүүнийг чадавхижуулах сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг хувь хүнийг хөгжүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа болон орон тооны гишүүний ажлын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох зорилготой дараах сэдвийн хүрээнд явуулсан. Үүнд:
- Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэх;
- Дулааны эрчим хүчний үнэ тарифын саналыг хянан шалгах, батлах, шийдвэрлэх;
- Эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр орон нутгийн эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөр боловсруулах, хэрэглэгчийг тоолууржуулах;
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн үндэслэл, мөрдөгдөж буй дүрэм, журмын хэрэгжилт;
- АНЗЗ-үүдийн 2021 оны ажлыг дүгнэсэн байдал, цаашид анхаарах асуудлууд
Эрчим хүчний хуулийн хэрэгжилт, тусгай зөвшөөрлийн талаар цаашид анхаарах асуудал, хяналт мониторинг зэрэг болно.
ХЭРЭГЛЭГЧ, ОРОН НУТГИЙН ХЭЛТЭС