Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын хяналтын тухай
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаж байгаа 12 компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг газар дээр нь шалгаж дүгнэлт гарган улсын байцаагчийн зөвлөмж өгсөн. Үүнд:
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хийсэн хяналт шалгалтын тухай
2021 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “ДДЦС” ТӨХК, “ДЗДЦС” ТӨХК, “ӨБЦТС” ТӨХК-иудын 9 төрлийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны тогтоолоор нийт 32 үүрэг даалгавар, хүний болон техник ашиглалтын аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг арилгуулахаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 3 албан шаардлагаар нийт 39 хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллав.
Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн талаар
2021 онд Хорооны Эрчим хүчний хяналтын улсын /ахлах/ байцаагч нар нь Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нийт 39 хуулийн этгээд, 1 аймгийн Засаг даргад 43 албан шаардлага хүргүүлж зөрчил арилгуулах арга хэмжээ авсан байна.
Мөн Эрчим хүч хэмнэлтийн тухай болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг зөрчсөн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 74 аж ахуйн нэгж байгууллага, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн 1 тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Өмнөговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргад улсын байцаагчийн зөвлөмж өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль зөрчиж зөрчил гаргасан 10 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийт 21,0 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтыг үндэслэн 1 байгууллагад ногдуулсан 3.0 сая төгрөгийг торгуулийг чөлөөлсөн байна.
МХЕГ-ын даргын 2019 оны А/175 дугаар тушаалаар Эрчим хүчний зохицуулах хорооны нэр дээр эрчим хүчний хяналтын 8 улсын байцаагчийн эрх олгосноос 6 улсын байцаагч нь Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хяналтын албаны дарга, инженерүүд байна.
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг зөрчил давтан гаргахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах асуудлаар тухай бүр арга зүйн зөвлөмжүүдийг өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТЫН ГАЗАР