“Төв чандмань- ДЭХГ”-т хийсэн гүйцэтгэлийн хяналтын дүнг хэлэлцлээ

2018 оны 02-р сарын 07
“Төв чандмань- ДЭХГ”-т хийсэн гүйцэтгэлийн хяналтын дүнг хэлэлцлээ

  Дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч Төв аймгийн "Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ-т 2018 оны 1 дүгээр сард хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтын дүнг тус Хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэв.

  Тус газарт 2017 оны 4 дүгээр сард хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын мөрөөр ЭХЗХ-ын 153 дугаар тогтоол, эрчим хүчний улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг 90 хувьтай биелүүлсэн байна.

  Хорооноос өгсөн үүрэг даалгаврууд хэрэгжсэнээр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хүрээнд хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн дулаанаар хангасан, батлагдсан үнэ тарифаар хэрэглэгчид дулаан борлуулсан, хэрэглэгчийн гомдол, маргааны шийдвэрлэлтэнд тавих хяналт сайжирсан, худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан зэрэг томоохон эерэг өөрчлөлтүүд гарчээ.

  Тус газар дулаан үйлдвэрлэл, хангамжийн чиглэлээр харандааны адал явдал сэдэвт богино хэмжээний шторк болон компанийн видео танилцуулгыг С1 телевиз болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан нь хэрэглэгчдэд хүртээмжтэй ажил болсон.

  Мөн түүнчлэн 2017 оны 5 дугаар сарын 17-нд Хэрэглэгчийн өдөр болгон зарлаж, иргэдийн дунд дулаан хангамжийн чанар, үйлчилгээний түвшиний талаар санал асуулга явуулж, түүний үр дүнгээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж ажилласан байна.