“Хэнтий ус” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэнд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна

2018 оны 04-р сарын 09
“Хэнтий ус” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэнд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна

  Эрчим хүчний зохицуулалтын хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу орон нутгийн дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, санхүү эдийн засгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн "Хэнтий ус" ХХК-д хяналт шалгалт хийж байна.

  Шалгалтаар "Хэнтий ус" ХХК-ийн 2015-2017 оны техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд, тэдгээрийн  үр ашгийн байдал, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хийсэн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, хэрэглэгчдэд борлуулж буй дулааны эрчим хүчний үнэ, тарифын мөрдөлт зэргийг хянаж үзнэ.