Эрчим хүчний зохицуулах хорооны 34 дүгээр хурал
2022 оны 09-р сарын 23
Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 34 дүгээр хурал 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр боллоо. Хурлаар нийт 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:
- “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай.
- “Лхатоном сервис” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Хүннү хотхон” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Тэлмүүн орд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай.
- “Пюр хаус” ХХК-ийн дулаан түгээх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуралд цахимаар оролцлоо.