Эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг талаар санал солилцлоо

2022 оны 09-р сарын 28
Эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллагын жилийн үйл ажиллагааг үнэлэх аргачлалыг талаар санал солилцлоо

Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрчим хүчний аудитын байгууллага, аудиторууд нь холбогдох хууль, журмын шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээнд үр дүн, хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Аудитор, аудитын байгууллагын үйл ажиллагааг үнэлэх аргачлалын төслийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭХЗХ-оос магадлан итгэмжлэл, эрх олгосон 14 аудитын байгууллага, 114 аудиторуудын төлөөлөл танхим, цахим хосолсон байдлаар оролцож санал солилцлоо.