Эрчим хүчний зохицуулах хорооны 38 дугаар хурал боллоо

2022 оны 10-р сарын 21
 Эрчим хүчний зохицуулах хорооны 38 дугаар хурал боллоо

      Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит 38 дугаар хурал 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Төлөвлөгөөний дагуу Хорооны хурлаар нийт 9 асуудал хэлэлцэх байсан боловч “Лхатоном сервис” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах асуудал хуралд оролцогч талын цахим системд саатал үүссэнтэй холбоотой хойшлогдож, 8 асуудлыг шийдвэрлэн тогтоолоор баталгаажууллаа. Хорооны хурлыг бүхэлд нь цахимаар зохион байгууллаа. Үүнд: