/ ДУУССАН/ Захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн – 1
2022 оны 09-р сарын 27
Тавигдах шаардлага:
- Эдийн засагч, нягтлан бодох мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
- Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай байх;
- Асуудлыг шийдвэрлэж, албан бичиг боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай, зарчимч үзэл бодолтой, харилцааны соёлтой байх;
- Төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр анхан шатны мэдлэгтэй байх, худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
- Нийгмийн даатгалын дэвтэр /хөдөлмөрийн дэвтэр/, эрүүл мэндийн даатгалын дэвтэр; /өмнө нь ажил эрхэлж байсан бол/
- Иргэний үнэмлэхний хуулбар эх хувийн хамт;
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; /урьд нь ажиллаж байсан бол/
Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхболдод 2022 оны 10-р сарын 12-ны дотор ирүүлнэ үү.
Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201
Утас: 11-319374 + 1102