ЭХЗХ төр, нийгмийн түншлэлийг хөгжүүлж байна

2022 оны 11-р сарын 02
ЭХЗХ төр, нийгмийн түншлэлийг хөгжүүлж байна

          ЭХЗХ-ны Эрчим хүчний хэмнэлтийн газар санаачлан “Хамтдаа хөгжье” уриатай эрчим хүчний хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах, туршлага солилцох ээлжит сургалтыг зохион байгууллаа. 2019 оноос эхэлсэн тус сургалт 6 дахь удаа зохиогдож байна. Энэ хугацаанд нийт 250 гаруй менежерийг хамруулжээ.

          Сургалт бүр менежерүүдэд туршлага хуримтлуулах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, тэднийг чадавхжуулах боломж олгодог. Тус сургалтыг 2022 оноос өргөжүүлж, төр нийгмийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд Эрчим хүчний хэмнэлтийн менежерүүдийн холбоо НҮТББ-тай хамтран зохион байгууллаа.

          Энэ удаагийн сургалтад эрчим хүчний аудитор Ж.Болдбаатар оролцож, эрчим хүчний нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний чанарын үзүүлэлтүүд, тэдгээрийг хэмжих зөөврийн багаж хэрэгсэлүүдийг танилцуулж, зөвлөмж өгөв.

 

           Мөн МУ-ын Зөвлөх инженер, Эрчим хүчний аудитор Ч.Өнөрцэцэг дэд тоолууржуулалт, түүний өгөгдөл, мэдээллийг ашиглах, ачааллын менежментийг байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн.  

 

 

        Сургалтын төгсгөлд эрчим хүчний хэмнэлтийн менежер Б.Солонго Тэсо группын Милко ХХК-д нэвтрүүлсэн MNS ISO 50001:2019 стандартыг ОУ-ын TUV байгууллагаар баталгаажуулсан туршлагасаа хуваалцлаа.