Эрчим хүчний зохицуулах хорооны 53 дугаар хурал боллоо. Хурлаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой 8, үнэ, тарифтай холбоотой 1, эрчим хүчний хэмнэлттэй холбоотой 1, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөтэй холбоотой 1 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэ удаагийн хурлаар Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Тус хуралд “Баатардулаан хан” ХХК танхимаар, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид цахимаар оролцов.