Эрчим хүчний зохицуулах хороо 2022 оны ажлын амжилтаа дүгнэж, хамт олноо манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа. Эрчим хүчний Тэргүүний ажилтан цол тэмдгээр ЭХЗХ-ны Зохицуулагч Ц.Норовжамц, ТЗГ-ын мэргэжилтэн Б.Алтангэрэл нар шагнуулсан байна.
Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр ЭХХГ-ын мэргэжилтэн А.Ганзориг, ҮТГ-ын мэргэжилтэн М.Намхайцэрэн, ТЗГ-ын мэргэжилтэн Х.Номинбилэг, МХЕГ-ын “Жуух бичиг”-ээр хурлын нарийн бичгийн дарга Н.Болормаа, ХОНХГ-ын ахлах мэргэжилтэн Л.Энхзаяа нарыг шагнаж, урамшуулав.
2022 он ЭХЗХ-ны хувьд салбарын алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг бодитоор хэрэгжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн баталгаа болсон эрчим хүчний ач холбогдол, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан жил байлаа. ЭХЗХ-ны хамт олноо ур чадвараараа манлайлж ажилласан ҮТГ-ын мэргэжилтэн Б.Галбадрахыг 2022 оны шилдэг ажилтан, “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар, ТЗГ-ын мэргэжилтэн Х.Номинбилэг, ЭХХГ-ын мэргэжилтэн Э.Болортуяа, ХОНХГ-ын мэргэжилтэн Э.Чинзориг, ЗУГ-ын мэргэжилтэн Л.Оюун-Эрдэнэ нарыг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнав.