Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ эх дэлхийд "амсхийх" цаг олгоно

2023 оны 03-р сарын 25
Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ эх дэлхийд "амсхийх" цаг олгоно
          Эх дэлхийн цагт Эрчим хүчний зохицуулах хороо нэгдлээ. Дэлхийн байгаль хамгаалах сангаас жил бүрийн 3-р сард “Эх дэлхийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Дэлхийн цагийн гол зорилго бол хүрэмжийн хий, агаарын бохирдол, хөрсний бохирдол, дэлхийн дулаарлын эсрэг байгальдаа ээлтэй оршихуйг хүн төрөлхтөнд сануулах явдал юм. 
 
            2023 оны Эх Дэлхийн цаг арга хэмжээ 3-р сарын 25-ны бямба гаригт Зайсан хиллд боллоо. Энэ жилийн хувьд “Ирээдүйдээ хөрөнгө оруулая” уриан дор төрийн болон ТББ-ууд, оролцогч залуус хөрсний бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, Эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлснээр дэлхий дулаарал, хүлэмжийн хийг бууруулахын төлөө нэгдэн оролцож байна. Тус арга хэмжээнд ЭХЗХ нэгдэж оролцсон юм.