Хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ

2023 оны 04-р сарын 07
Хяналт шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ

1.1. Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн талаар:

          Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд 2022 онд хэрэгжүүлсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиуд болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдийг арилгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авч ажиллав.

  1. Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар 2 компанийн ЭХБББ тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй "Три Эс Солюшн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
  2. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсанҮүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг зөрчсөн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 9 аж ахуйн нэгж байгууллагад Улсын байцаагчийн зөвлөмж, 13 аж ахуйн нэгж байгууллагад Улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулав.
  3. Эрчим хүчний тухай хуульд заасан үүргээ биелүүлж тухайн орон нутагт мөрдөх хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тариф баталсан тогтоолыг хэрэгжүүлээгүй 2 аймгийн Засаг дарга, 9 сумын Засаг даргад Улсын (ахлах) байцаагчийн албан шаардлага өгсөн байна.
  4. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлж, худалдаж авсан дулааны эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь төлөлгүй их хэмжээний өр төлбөр үүсгэсэн Нийслэлийн 9 хувийн дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид Улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.
  5. 5. 2021 онд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны тогтоол болон Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийн тайланг хянаж, гарсан үр дүнг авч хэлэлцэв.

            1.2.Зөрчил шалган шийдвэрлэсэн тухай:

            Эрчим хүчний тухай хууль зөрчиж зөрчил гаргасан 11 аж ахуйн нэгж байгууллага, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зөрчсөн 4 тусгай зөвшөөрөл эзэмшигчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийт 25.0 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч, зөрчлийг арилгах хугацаатай албан даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавин ажилласан.

 

ХЭРЭГЛЭГЧ, ОРОН НУТАГ, ХЯНАЛТЫН ГАЗАР

2023-04-05