Төв аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь ШУТИС-тай хамтран халаалтын зуухны тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 байгууллагын дулааны инженерүүдэд онол, практик хосолсон сургалт зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Г.Сурмаа нээж, ШУТИС-ийн багш нар удирдан явууллаа. Сургалтын талаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Дулааны инженерийн салбарын эрхлэгч, Доктор А.Түмэнбаяраас тодрууллаа.