"Ногоон" өдөрлөг Орхон аймагт боллоо
2023 оны 04-р сарын 25
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг Орхон аймагт амжилттай боллоо. Тус өдөрлөгт барилгын салбарт ногоон тeхнологийг нутагшуулагч 40 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Орхон аймагт 18000 гаруй өрх гэр, байшин сууцанд амьдардаг. Тэд эрчим хүчний хэмнэлттэй, "Ногоон" технологид нийцүүлж амьдардаг гэр, байшингаа өөрчилж чадвал Эрдэнэт хотын агаар, хөрсний бохирдол буурах ач холбогдолтой.
ЭХЗХ “Ногоон амины орон сууц” нээлттэй өдөрлөгт оролцож, эрчим хүчний хэмнэлт, хэрэглээг удирдах, эрчим хүчний оргил цагийн ачааллыг бууруулахын ач холбогдолын талаар иргэдэд мэдлэг, ойлголтыг өглөө.