СУРГУУЛИУД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2023 оны 04-р сарын 27
СУРГУУЛИУД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

         Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар хамтын ажиллагааны хүрээнд “Эрчим хүчний хэмнэлттэй жишиг сургууль”-иудыг бий болгохоор 2022 онд нийслэлийн 9 дүүргээс 16 ерөнхий боловсролын сургуулийг сонгон хамтран ажиллаж байгаа билээ. 

         Жишиг сургууль болохоор сонгогдсон 4, 17, 24, 30, 33, 34, 39, 40, 48, 73, 92, 143, Оюуны ундраа, Хөгжил, Ирээдүй, Өнөр цогцолбор сургуулиудын эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажилтай танилцах, харилцан туршлага солилцох арга хэмжээг энэ сарын 26-нд Хөгжил цогцолбор сургуульд зохиогдлоо.

 

        Сургалт-уулзалтад 16 сургуулийн захирлууд оролцож, Хөгжил, Өнөр цогцолбор сургуулиудын эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож, хүрсэн үр дүн, тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэж, туршлага солилцсон байна. Түүнчлэн цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан зөвлөлдөж, туршлага судлан, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнтэй танилцсан юм.

          Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газар сургуулиудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг нэгтгэн дээд шатны байгууллагуудад уламжлахаар тогтлоо.