Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлалд өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд санал авч байна
2024 оны 09-р сарын 04
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дах хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
- “Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “Цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх ТЗЭ-ийн үйлдвэрлэх үйл ажиллагааны хувьсах зардлыг жишмэл түлшний зарцуулалтын цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд зарцуулах хувь хэмжээгээр, тогтмол зардлыг цахилгаанд 90 хувиар, дулаанд 10 хувиар ногдуулж хуваарилна” гэснийг “Цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх ТЗЭ-ийн үйлдвэрлэх үйл ажиллагааны хувьсах зардлыг жишмэл түлшний зарцуулалтын цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд зарцуулах хувь хэмжээгээр, тогтмол зардлыг цахилгаанд 70 хувиар, дулаанд 30 хувиар ногдуулж хуваарилна” гэж өөрчилсүгэй.
- Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын алба /Б.Болор-Эрдэнэ/-нд даалгасугай.
ХЭРЭГЛЭГЧ ТА ТАРИФЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ erdenebulgan.b@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 319357
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А