-ДУУССАН /ОРОН НУТГИЙН ДУЛААН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН/
2024 оны 09-р сарын 13
Тавигдах шаардлага:
- Дулааны цахилгаан станцын ашиглалтын чиглэлээр мэргэшсэн байх;
- Төрийн захиргаа, эрчим хүчний салбар, барилгын салбарт 8-аас доошгүй жил ажилласан байх;
- Дулааны цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл болон горим тооцооны чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай байх
- Баримт бичиг боловсруулах, төлөвлөх, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хариуцлага хүлээх чадвартай, зарчимч, үнэнч шударга, харилцааны соёлтой байх
- Хорооны эрх, ашгийг хөндсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, бусад этгээдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хороог төлөөлөн оролцох, эрх ашгийг нь хамгаалах чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /маягт 1/;
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia цахим системээс анх төлөлт хийгдэж эхэлснээс хойш байх/;
Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа хүний нөөцийн мэргэжилтэн Б.Урантөгс /urantugs.b@erc.gov.mn/-д 2024 оны 09 дүгээр сарын 25 -ны дотор ирүүлнэ үү.
Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201
Утас: 11-319374 + 1115