АНУ-ын Төрийн департаментын “Холбооны нөөцийн товчоо”-ны төлөөлөгчидтэй уулзлаа

2024 оны 10-р сарын 02
АНУ-ын Төрийн департаментын “Холбооны нөөцийн товчоо”-ны төлөөлөгчидтэй уулзлаа

         Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун болон холбогдох албаны хүмүүс АНУ-ын Төрийн департаментын “Эрчим хүчний нөөцийн товчоо”-ны төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.

         Тус уулзалтаар АНУ-ын эрчим хүчний зохицуулах хороодын үндэсний ассоциаци /NARUC/-тай өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны нөхцөл байдлыг зөвшилцсөн юм.

           Төлөөлөгчдийн зүгээс МУ-ын эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжиж, нааштай өөрчлөлтийг хүлээж буйгаа илэрхийлсэн.

        Талууд МУ-д эрчим хүчний бөөний өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх, тархмал эх үүсгүүрийг өргөн хэрэглээнд түгээмэл ашиглах асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг энэ чиглэлд илүү гүнзгийрүүлэхээр ярилцлаа.

          ЭХЗХ өмнө нь NARUC-тай хамтран ЦЭХ-ний бөөний өрсөлдөөнт зах зээл байгуулах стратеги сэдвээр хамтарсан зөвлөгөөнийг хийж, Монгол Улсын эрчим хүчний зах зээлийн хөгжлийн дараагийн үе шат, түүнийг хэрхэн бий болгох, шаардлагатай механизмууд, зах зээлд оролцогчдын үүрэг, сэдвийн хүрээнд мэргэжилтнүүд болон хөндлөнгийн шинжээчдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлсэн.

       Тархмал эх үүсгүүр буюу дээврийн нарын панел, салхины эх үүсгүүрүүд, батерей хураагуур зэрэг бага чадлын эрчим хүчний үүсгүүрүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх асуудлаар АНУ болон бусад улс орнуудын тархмал эрчим хүчний эх үүсгүүрийн зохицуулалт, ялангуяа тарифын бодлого тодорхойлох, зохицуулалтын дүрэм, журам зэрэг чиглэлээр олон улсын шилдэг туршлагыг хуваалцсан.