Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

2024 оны 12-р сарын 06

       Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм”-ээр дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид “Хангагч” гэх/ хэрэглэгчийг дулаанаар хангахтай холбогдож үүссэн гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг зохицуулдаг.

Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын ... /Дэлгэрэнгүйг дарж үзнэ үү/

  

Дүрмийн төсөлтэй танилцаад нэмэлт оруулах санал, хүсэлтээ 2024.12.06-ны өдрөөс 2025.01.06-ны өдрийн хооронд Эрчим хүчний зохицуулах хороонд бичгээр ирүүлэх эсвэл info@erc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. 

ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А