Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах тогтоолын төсөлд санал авч байна

2024 оны 12-р сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр                                      Дугаар ...                                              Улаанбаатар хот

 Тариф батлах тухай

       Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

     1. Төв, Өмнөд, Зүүн, Баруун, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифыг ....  /дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү./ 

 

САНАЛ, ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

ХЭРЭГЛЭГЧ ТА ТОГТООЛЫН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ, ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР БИЧГЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛЭХ ЭСВЭЛ nomin.b@erc.gov.mn И-МЭЙЛ ХАЯГААР ИЛГЭЭНЭ ҮҮ.
ХОЛБОО БАРИХ УТАС: 321935 (1311), 
ХАЯГ: 14201 УЛААНБААТАР ХОТ, СҮХБААТАР ДҮҮРЭГ, ИХ СУРГУУЛИЙН ГУДАМЖ 2А