Эрчим хүчний системийн ачаалал 1634 МВт хүрлээ

2024 оны 12-р сарын 25
Эрчим хүчний системийн ачаалал 1634 МВт хүрлээ

         Эрчим хүчний системийн 2024.12.24-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1634 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 94 МВт-аар өссөн, импорт 19 МВт-аар буурсан үзүүлэлттэй байна.
         Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд тоноглолуудыг зогсоох, засвар үйлчилгээг хийх, цех тасгийн хурал, зөвлөгөөн, сургалт, цэвэрлэгээний ажлыг 17-22 цагт зохион байгуулснаар эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа юм.
          Эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж эрчим хүчээ хэмнэцгээе!