- 2021 онд хэрэгжүүлэх хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу 3 компанийн 9 төрлийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар Хорооны тогтоолоор нийт 32 үүрэг даалгавар, хүний болон техник ашиглалтын аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчлүүдийг арилгуулахаар Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 3 албан шаардлагаар нийт 39 хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллав.
- Тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусч байгаа 12 компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг газар дээр нь шалгаж дүгнэлт гарган улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлэв.
- Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан шаардлагаар 2 компанийн дулаан түгээх хангах болон ЭХБББ тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлж хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулав.
- Эрчим хүч хэмнэлтийн тухай болон Монгол улсын Засгийн газрын 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ыг зөрчсөн эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 74 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн зөвлөмж, 18 аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулав.
- Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигч 19 компани, 1 аймгийн Засаг даргад Улсын байцаагчийн албан шаардлага өгч зөрчлийг арилгуулав.
- Эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль зөрчиж зөрчил гаргасан 9 аж ахуйн нэгж байгууллагад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу нийт 22.0 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч ажилласан бөгөөд Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтыг үндэслэн 1 байгууллагад ногдуулсан 3.0 сая төгрөгийг торгуулийг чөлөөлсөн.
- Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг зөрчил давтан гаргахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах асуудлаар тухай бүр арга зүйн зөвлөмжүүдийг өгч, хяналт шалгалтын талаархи мэдээллийг ил тод мэдээлэн ажиллаж байна.
Inspections and measures to remedy violations carried out by the Energy Regulatory Commission in 2021

Latest news
Regular meeting of the Energy Regulatory Commission held
2026.10.08“Max Power” LLC granted a 5-year licence to build a 300 MW power plant at the Khurengol coal mine in Tugrug soum, Govi-Altai aimag
2026.10.05Specialist for local heat generation, distribution and supply tariffs and fuel prices
2026.10.05Greetings
2026.10.02Meeting with advisers of the “Energy Sector Reform and Development of Mongolia” programme
2026.09.30




