e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110
Дууссан

Сэргээгдэх эрчим хүчний тариф хариуцсан мэргэжилтэн

Нийтэлсэн: 2026.04.27Бүртгэл: 2026.04.27 – 2026.05.08Үзсэн: 816
Ажлын байрны зорилго

Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулах, хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах

Ажлын байрны зорилго:

Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулах, хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааг зохицуулах, тэдгээрийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах;

Тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, санхүү бүртгэл мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • СЭХ-ний эх үүсгүүрээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх ЦЭХ-ний тариф тогтоох аргачлалыг боловсруулах,
  • Сэргээгдэх эрчим хүчний (эх үүсгүүр) тарифыг батлагдсан аргачлал, дүрэм, журмын дагуу хянах, батлуулж мөрдүүлэх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй байх
  • Тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах, компьютер түүнтэй холбоотой техник хэрэгслийг ашиглах, онлайн мэдээллийн орчинд ажиллах чадвартай  байх
  • Асуудлыг шийдвэрлэх, бичиж боловсруулах, тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай байх,
  • Багаар ажиллах чадвартай байх,

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт; /маягт 1/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг эх хувийн хамт
  • Нийгмийн даатгалын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт;
  • Хүсэлт гаргасан хувийн өргөдөл;

 

Дээрх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд бүрдүүлэх материалаа Захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Урантөгс и-мэйл urantugs.b@erc.gov.mn хаягаар 2026 оны 05-р сарын 08-ны дотор ирүүлнэ үү. 

 

Хаяг: Ж.Самбуугийн гудамж-30, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201

Утас: 11-319374 + 1108