e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110

Танилцуулга

Эрчим хүчний зохицуулах хорооны эрх зүйн үндэс, чиг үүрэг, үнэт зүйлс.

Эрчим хүчний салбарын хараат бус зохицуулагч

Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хангамжийн үйл ажиллагааг зохицуулж, хэрэглэгч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашгийн тэнцвэрийг хангах үүрэгтэй төрийн байгууллага юм.

Хороо тусгай зөвшөөрөл олгох, үнэ тарифыг хянан батлах, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хяналт тавих, хэрэглэгч ба ТЗЭ хоорондын маргааныг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

2001Эрчим хүчний тухай хуулиар байгуулагдсан
211Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд
388Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл
21Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл

Үндсэн чиг үүрэг

badgeТусгай зөвшөөрөл

Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хангамжийн тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих.

Бүртгэл харах →
paymentsҮнэ тариф

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифыг аргачлалын дагуу хянан батлах.

Тарифын сан →
gavelЭрх зүйн зохицуулалт

Салбарын дүрэм, журам, аргачлалыг боловсруулж батлах.

Эрх зүйн актууд →
support_agentХэрэглэгчийн эрх ашиг

Хэрэглэгч ба ТЗЭ хоорондын маргааныг хянан шийдвэрлэх.

Гомдол гаргах →
fact_checkХяналт шалгалт

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг шалгах.

query_statsМэдээлэл, ил тод байдал

Салбарын үзүүлэлт, тайланг нэгтгэж олон нийтэд нээлттэй хүргэх.

Статистик →

Үнэт зүйлс

Хараат бус байх

Үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ нөлөөнд автахгүй, ашиг сонирхлоос ангид байх.

Хууль дээдлэх

Үйл ажиллагаандаа хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, хэрэглэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах.

Ил тод байх

Хуулиар нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод, ойлгомжтой байх.

Тэгш шударга байх

Нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн эрчим хүч хэрэглэгч, хангагчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалж, адил тэгш боломжоор хангах.

Хэрэглэгчийг дээдлэх

Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дээдлэх.

Мэргэшсэн байх

Ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх, ажилтны мэдлэг чадварыг эрхэмлэх.

Хорооны дарга

Эрчим хүчний зохицуулах хорооны цахим хуудастай танилцаж байгаа эрхэм Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Эрчим хүчний салбарыг чөлөөт эдийн засгийн тогтолцоо, зах зээлийн зарчимд шилжүүлэх зорилгоор Эрчим хүчний тухай шинэ хуулийг Монгол Улсын Их Хурал 2001 онд баталсан ба тус хуулиар эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэйгээр хангах зорилго бүхий бие даасан Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж, эрх үүргийг тодорхойлж өгсөн юм.

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2025 онд 12.6 тэрбум кВт.ц болсон нь өмнөх оноос 8.6 хувийн өсөлттэй, харин өвлийн улирлын оргил ачаалал 1803.2 МВт-д хүрч өмнөх оноос 8.9 хувиар өссөн бөгөөд нийт хэрэглээний 78.6 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 21.4 хувийг импортоор авч хэрэглэв. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 372 МВт-аар нэмэгдэж, 1936.4 МВт хүрсэн боловч эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтмол өсөн нэмэгдэж, ялангуяа өвлийн улиралд эрчим хүчний чадлын дутагдалд орж байгаа нь манай салбарын хувьд сорилт болж, жил бүр дотоодын цахилгаан станцууд нөөц тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажилласаар ирлээ.

Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт Тосон дулааны цахилгаан станцын 22 МВт-ын чадалтай эхний 2 блок, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт 10 МВт-ын чадалтай, 42 МВт.ц-ийн багтаамжтай эрчим хүч хуримтлуурын байгууламж 2025 онд ашиглалтад орж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг хангахад томоохон хувь нэмэр орууллаа.

Эрчим хүчний салбарт 2024 онд эхлүүлсэн реформын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь юуны өмнө салбарыг санхүүгийн алдагдлаас гаргаж тогтвортой ажиллуулах, бодит өртөг зардалд үндэслэсэн үнэ тарифын зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, улмаар хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй, найдвартай байдлыг дээшлүүлэхээр зорьж байна.

Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасны дагуу эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, олон төрөлт эх үүсвэрийг бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цахилгаан эрчим хүчний бөөний өрсөлдөөнт зах зээл рүү үе шаттай шилжих зэрэг ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн хүрээнд зохицуулалтаар дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Та манай цахим хуудаснаас салбарын зохицуулалтын эрх зүйн акт, баримт бичиг болон бидний үйл ажиллагааны талаарх цаг үеийн хэрэгцээт мэдээ, мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.

Хүндэтгэсэн,
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Л.ЖАМБАА

Лхагвын Жамбаа
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга

Лхагвын Жамбаа

Лхагвын Жамбаа нь физик, цөмийн технологич мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Тэрээр Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон олон улсын байгууллагуудад мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд эрчим хүчний салбарт 18 жил ажилласан туршлагатай. Англи хэл эзэмшсэн, эрчим хүчний чиглэлээр мэргэшсэн туршлагатай инженер юм.

work_historyСалбарт 18 жилmailjambaa.l@erc.gov.mn
Алтанбулагийн Азбаяр
ЗохицуулагчАлтанбулагийн Азбаяр

Алтанбулаг овогтой Азбаяр нь эрчим хүчний салбарын цахилгаан түгээх, дамжуулах байгууллагад инженер болон удирдах түвшинд 16 жил ажилласан туршлагатай. Тэрээр эрчим хүч болон бизне

mailazbayar.a@erc.gov.mn
Баатарын Амарсанаа
ЗохицуулагчБаатарын Амарсанаа

Баатарын Амарсанаа барилгын инженер мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Улсад 31 жил, төрийн албанд 5 жил ажилласан туршлагатай. Орчуулагч-инженер, эрчим хүч, барилгын салбаруудад удирд

mailamarsanaa.b@erc.gov.mn
Дашзэвэг Цогоо
Орон тооны бус зохицуулагчДашзэвэг Цогоо

Тайж овогт Дашзэвэгийн Цогоо нь эрчим хүчний салбарт монтёроос ажлын гараагаа эхлэн төслийн инженер, инженер, захирал зэрэг бүх түвшинд ажиллаж ирсэн 20 гаруй жилийн ажлын туршлага

mailtsogoo.d@erc.gov.mn
Батмөнхийн Ерэн-өлзий
Орон тооны бус зохицуулагчБатмөнхийн Ерэн-өлзий

Батмөнхийн Ерэн-Өлзий цахилгаан систем, автоматжуулалтын инженер мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Тэрээр төрийн албанд, тэр дундаа эрчим хүчний салбарт нийт 21 жил ажилласан туршлага

mailyeren-ulzii.b@erc.gov.mn
Алсын хараа

Эрчим хүчний оновчтой зохицуулалтаар тогтвортой хөгжилд хөтлөгч байгууллага байна.

Эрхэм зорилго

Эрчим хүчний хангамжийн техник, эдийн засгийн үр ашгийг хангасан, хэрэглэгчдээ эрхэмлэсэн зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

Стратегийн тэргүүлэх чиглэл

01
Оновчтой зохицуулалт

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, салбар цаашлаад улс орны тогтвортой хөгжилд хөтлөхийн тулд оновчтой, үр ашигтай, хүртээмжтэй, нээлттэй, шударга, тэгш байдлыг хангасан зохицуулалтыг хэрэгжүүлнэ.

02
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үр ашигтай, найдвартай үйл ажиллагааг дэмжих

Эрчим хүчний хангамжийн техник, эдийн засгийн үр ашгийг хангахын тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны үр ашигтай, найдвартай байдлыг дэмжиж ажиллана.

03
Байгууллагын засаглалыг сайжруулах

Хорооны бие даасан байдлыг хангах, засаглал, бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх замаар байгууллагын удирдлагын үр ашигтай, оновчтой тогтолцоог хөгжүүлнэ.

Стратегийн зорилгууд

1. Оновчтой зохицуулалт

  1. Үнэ тарифын тогтолцоог сайжруулж, үнэ тарифын шинэтгэл хийнэ.
  2. Оролцогч талуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.
  3. Холбогдох талуудад нээлттэй, байнгын хамтын харилцааг бий болгоно.
  4. Тусгай зөвшөөрлийн бодлого, зохицуулалтыг сайжруулна.
  5. Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийг дэмжих эрчим хүчний үр ашгийг дээшлүүлнэ.
  6. Байгууллагын соёлын орчинд бүтээлч, нэгдмэл зорилго бүхий хамт олныг төлөвшүүлнэ.
  7. Олон улсын донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ.

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үр ашигтай, найдвартай үйл ажиллагааг дэмжих

  1. Тарифыг бодит өртөгт нийцүүлэх оновчтой тарифын тогтолцоог бүрдүүлэх замаар алдагдалгүй, ашгийн зохих түвшинг хангана.
  2. Үр дүнтэй, үр ашигтай ажиллахад чиглэсэн баримт бичгүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулна.
  3. Ухаалаг сүлжээг нэвтрүүлэхэд зохицуулалтын арга хэмжээ авах замаар менежментийг хөгжүүлж, үр ашгийн үзүүлэлтээ нэмэгдүүлнэ.
  4. Нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлсэн нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
  5. Дүрэм, журмыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн сайжруулна.
  6. Урт хугацааны зорилтыг тодорхойлж, хэмнэлтийн үр ашгаар хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх зохицуулалт хийнэ.
  7. Хөндлөнгийн экспертүүдийг ажиллуулах санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хэрэгжүүлнэ.
  8. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифын аудиторуудыг сургаж бэлтгэнэ.

3. Байгууллагын засаглалыг сайжруулах

  1. Ухаалаг, цахим байгууллага болно.
  2. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хадгална.
  3. Сэтгэл ханамжтай, мэргэшсэн, чадварлаг, бүтээлч хамт олныг бий болгоно.
  4. Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Удирдлагын бүтэц

groupsХороо

Дарга, зохицуулагчид

corporate_fareАжлын алба

Ажлын албаны дарга

Газар, хэлтсүүд

badgeТусгай зөвшөөрлийн газар

Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөх, түдгэлзүүлэх; эзэмшигчдийн бүртгэл, тайлагналтыг хариуцна.

paymentsҮнэ, тарифын газар

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифын хүсэлтийг хянах, тооцоолох, аргачлал боловсруулах, тарифын санг хөтлөх.

energy_savings_leafЭрчим хүч хэмнэлтийн газар

Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах; эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.

support_agentХэрэглэгч, орон нутгийн газар

Хэрэглэгчийн өргөдөл, гомдол, маргааныг шийдвэрлэх; аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлтэй хамтран ажиллана.

admin_panel_settingsЗахиргаа, удирдлагын газар

Хүний нөөц, санхүү, төсөв, мэдээллийн технологи, олон нийттэй харилцааг хариуцна.

gavelХуулийн хэлтэс

Тогтоол, журмын төсөл боловсруулах, эрх зүйн дүгнэлт гаргах, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

handshakeХамтын ажиллагааны хэлтэс

Олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл, хөтөлбөрийг зохион байгуулна.

Ажилтнуудын холбоо барих мэдээлэл

ЭХЗХ-ны газар, хэлтсийн ажилтнуудын албан тушаал, нэр, утас, цахим шуудан
2026 оны 9 дүгээр сарын 18-ны байдлаар

call 976-11-320126 · mail info@erc.gov.mn