e-zasag.mn
Иргэд, олон нийттэй харилцах төв 11-11
Авлигыг мэдээлэх утас 1-110

АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдээс олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, тоо (2020–2025).

Аймаг, нийслэлийн хэмжээнд 2025 оны байдлаар 23 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгож, 65 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 13 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийт 349 хуулийн этгээдэд дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах, эрчим хүчний барилга байгууламж барих, цахилгаан үйлдвэрлэх, түгээх 1017 тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдээс олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, тоо
Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдээс олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, тоо

Аймаг, нийслэлийн хэмжээнд 2024 оны байдлаар 15 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгож, 27 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 9 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, нийт 349 хуулийн этгээдэд дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах, эрчим хүчний барилга байгууламж барих, цахилгаан үйлдвэрлэх, түгээх 1008 тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл

АНЗЗ-үүдээс олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, тоо

АНЗЗ-үүдээс олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, тоо

Аймаг, нийслэлийн хэмжээнд 2023 оны байдлаар

Аймаг, нийслэлийн хэмжээнд 2023 оны байдлаар нийт 349 аж ахуйн нэгж, байгууллага 982 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд Зохицуулах зөвлөлөөс тэдгээрийн үнэ тарифыг хянаж батлан ажиллаж байна.

Мөн тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлага болон холбогдох дүрэм журмыг батлан олгох, боловсронгуй болгох, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл
ЗЗ-үүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигч /тоо/
ЗЗ-үүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигч /тоо/

Аймаг, нийслэлийн хэмжээнд 2022 оны байдлаар нийт 330 аж ахуйн нэгж, байгууллага 968 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд Зохицуулах зөвлөлөөс тэдгээрийн үнэ тарифыг хянаж батлан ажиллаж байна.

Мөн тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлага болон холбогдох дүрэм журмыг батлан олгох, боловсронгуй болгох, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл
АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОЛГОСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ /2021/

Аймаг, нийслэлийн хэмжээнд 2021 оны байдлаар нийт 316 аж ахуйн нэгж, байгууллага 929 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд Зохицуулах зөвлөлөөс тэдгээрийн үнэ тарифыг хянаж батлан ажиллаж байна.

Мөн тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлага болон холбогдох дүрэм журмыг батлан олгох, боловсронгуй болгох, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл
АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ОЛГОСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ /2020/

Аймаг, нийслэлийн хэмжээнд 2020 оны байдлаар нийт 296 аж ахуйн нэгж, байгууллага 856 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд Зохицуулах зөвлөлөөс тэдгээрийн үнэ тарифыг хянаж батлан ажиллаж байна.

Мөн тусгай зөвшөөрөлийн нөхцөл шаардлага болон холбогдох дүрэм журмыг батлан олгох, боловсронгуй болгох, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл
АНЗЗ-ийн олгосон тусгай зөвшөөрөл

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүд 2025 онд 359 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн асуудлаар нийт 167 удаа хуралдаж, 365 тогтоол шийдвэр гарган ажилласан байна.

Зохицуулах зөвлөлийн хурал
Зохицуулах зөвлөлийн хурал

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүд 2024 онд 349 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн асуудлаар нийт 165 удаа хуралдаж, 422 тогтоол шийдвэр гарган ажилласан байна.

Зохицуулах зөвлөлийн хурал
Зохицуулах зөвлөлийн хурал

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүд 2023 онд 349 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн асуудлаар нийт 140 удаа хуралдаж, 389 тогтоол шийдвэр гарган ажилласан байна.

Зохицуулах зөвлөлийн хурал

Хуралдсан, шийдвэр гаргасан тоо /2023он/

Хуралдсан, шийдвэр гаргасан тоо /2023он/

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүд 2022 онд 330 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн асуудлаар нийт 122 удаа хуралдаж, 339 тогтоол шийдвэр гарган ажилласан байна.

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн хуралдсан байдал 2022он

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн хуралдсан байдал 2022он

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн хуралдсан байдал 2021 он

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүд 2021 онд 316 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн асуудлаар нийт 136 удаа хуралдаж, 329 тогтоол шийдвэр гарган ажилласан байна.

Зохицуулах зөвлөлийн хурал

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2025 оны судалгаа

Зохицуулах зөвлөлүүд 2025 онд 1,675 Гкал суурилагдсан хүчин чадалтай тоног төхөөрөмж ашиглан 3,342 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 38,253 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр ханган, нийт 215.3 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна.

АНЗЗ-ийн баталсан үнэ тариф

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн суурилагдсан хүчин чадал, хэрэглэгчдийн тоо, түгээсэн дулааны хэмжээ

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн суурилагдсан хүчин чадал, хэрэглэгчдийн тоо, түгээсэн дулааны хэмжээ

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2024 оны судалгаа

Зохицуулах зөвлөлүүд 2024 онд 1,589 Гкал.ц суурилагдсан хүчин чадалтай тоног төхөөрөмж ашиглан 6,019 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 34,516 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр ханган, нийт 191.3 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна.

АНЗЗ-үүдийн баталсан хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф

АНЗЗ-ийн баталсан үнэ тариф

АНЗЗ-үүдийн ТЗЭ-ийн суурилагдсан хүчин чадал, хэрэглэгчдийн тоо, түгээсэн дулааны хэмжээ

АНЗЗ-үүдийн ТЗЭ-ийн суурилагдсан хүчин чадал, хэрэглэгчдийн тоо, түгээсэн дулааны хэмжээ

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2023 оны судалгаа

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2023 оны судалгаа

"Аймгийн төв, суурин газрууд*-ын дулааны эрчим хүч хэрэглэгчдийн тоо /2023 он/

"Аймгийн төв, суурин газрууд*-ын дулааны эрчим хүч хэрэглэгчдийн тоо /2023 он/

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2022 оны судалгаа

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2022 оны судалгаа

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2021 оны судалгаа

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2021 оны судалгаа

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2020 оны судалгаа

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн баталсан үнэ тариф, хэрэглэгчдийн 2020 оны судалгаа

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн гишүүдийг чадавхжуулах 2026 оны ээлжит сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах 2026 оны ээлжит сургалтыг Баруун, Зүүн гэсэн бүсүүдэд хувааж цахимаар зохион байгуулсан бөгөөд Баруун бүсийн сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 11, 12-нд, Зүүн бүсийн сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тус тус цахимаар амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтад 22 зохицуулах зөвлөлийн 58 гишүүн оролцсон бөгөөд сургалтаар эрчим хүчний зохицуулалт, хууль эрх зүйн орчин, эрчим хүчний хэмнэлт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ашиглагдаж байгаа усан халаалтын зуухны бүтэц түүний ажиллах зарчим, хэмжих хэрэгслийн суурилуулалт зэрэг сэдвээр 4 өдрийн хугацаанд орон тооны бус гишүүдээ хамруулан зохион байгуулсан онцлогтой боллоо.

Сургалт, зөвлөгөөн
Сургалт, зөвлөгөөн

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн орон тооны гишүүдэд нэгдсэн сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго: Эрчим хүчний тухай хуулийн 9.1.12-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Эрчим хүчний зохицуулах хороо томилж, чөлөөлөх”; Хуулийн 11.1-т “Аймаг, нийслэлд эрчим хүчний төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж чадавхжуулах юм.

Энэхүү сургалтад зохицуулах зөвлөлийн орон тооны 20 орчим гишүүн оролцсон бөгөөд сургалтаар эрчим хүчний зохицуулалт, хууль эрх зүйн орчин, эрчим хүчний хэмнэлт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулааны техникийн тооцоо зэрэг сэдвээр 2 өдрийн хугацаанд бодит практиктай уялдуулан зохион байгуулсан нь онцлогтой боллоо.

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр хийсэн ажлууд

  1. Салбарын зохицуулалтын тогтолцооны нэгдмэл байдлыг хангах, зохицуулах зөвлөлүүдийн үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилгоор Нийслэл, Завхан, Дорноговь, Ховд аймгийн зохицуулах зөвлөлийн гишүүдээс бусад 18 орон тооны гишүүнийг зохицуулах зөвлөлийн даргаар томилсон.
  2. Эдийн засаг, Хөгжлийн яамаар цахим эрхийг нээлгэж АНЗЗ-үүдийн олгосон нийт 1008 тусгай зөвшөөрлийн 90% буюу 907 тусгай зөвшөөрлийг https://license.mn “Зөвшөөрлийн цахим систем”-д бүртгүүллээ.
  3. АНЗЗ-үүдийн дулаанаар зохицуулалттай хангах 321 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баталсан 356 хэрэглэгчид борлуулах дулааны тарифын 69% буюу 247 тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлсэн.
  4. АНЗЗ-ийн орон тооны гишүүдийн ажлын цагийн бүртгэлийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс https://timely.mn цахим бүртгэлийн системд шилжүүлсэн.
  5. АНЗЗ-ийн сар бүрийн үйл ажиллагааны тайланг Хорооны https://anzz.erc.mn/ цахим системээр нэгтгэн авах ажлыг тогтмолжуулан ажиллаж байна.
  6. Засгийн газрын 2023 оны 251 дүгээр тогтоолоор баталсан "Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам"-ын талаар АНЗЗ-ийн гишүүдэд цахимаар сургалт зохион байгуулсан.
Сургалт, зөвлөгөөн
Сургалт, зөвлөгөөн
Сургалт, зөвлөгөөн

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн орон тооны зарим гишүүд Хорооны хурлын үйл явцтай биечлэн болон цахимаар танилцлаа

Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2023 оны А/51 дугаартай зөвлөмж хэрэгжүүлэх тухай тушаалаар өгсөн үүргийн дагуу зарим аймгуудын зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг хорооны хурлын үйл ажиллагаатай биечлэн болон цахим байдлаар оролцуулан дадлагажуулав.

Үүнд: 2023 он 6 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Т.Болортуяа биечлэн, 28-ны өдөр орон тооны гишүүн Т.Болортуяа, Ч.Баярсайхан нар биечлэн, Д.Алтансувд, Б.Элдэв-Очир, М.Дашхүү нар цахимаар, 7 дугаар сарын 05-ны өдөр Д.Ихбаяр, У.Эрдэнэтуяа, Ч.Батжаргал, Г.Цацрал, Ц.Оюунчимэг гэсэн 10 орон тооны гишүүд хамрагдлаа.

Сургалт, зөвлөгөөн

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн орон тооны гишүүдэд нэгдсэн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго: Эрчим хүчний тухай хуулийн 9.1.12-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Эрчим хүчний зохицуулах хороо томилж, чөлөөлөх”; Хуулийн 11.1-т “Аймаг, нийслэлд эрчим хүчний төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж чадавхижуулах;

Сургалт, семинарын зорилт: Тусгай зөвшөөрлийн хуультай уялдуулан “Эрчим хүчний тухай хууль”-д орсон нэмэлт өөрчлөлтийн талаар орон тооны гишүдэд танилцуулга, сургалт зохион байгуулав.

  • Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тэдгээрийн бүртгэл, хяналт тавих;

Хамрах хүрээ: Хэрэглэгч орон нутаг, хяналтын газар, Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд оролцсон.

Сургалт, зөвлөгөөн

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн сургалт, семинарыг 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго: Эрчим хүчний тухай хуулийн 9.1.12-т “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийг мэргэжил, аргазүйн удирдлагаар хангах, гишүүдийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Эрчим хүчний зохицуулах хороо томилж, чөлөөлөх”; Хуулийн 11.1-т “Аймаг, нийслэлд эрчим хүчний төрийн зохицуулалтыг Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж чадавхижуулах;

Сургалт, семинарын зорилт:

  • Хувь хүний хөгжлийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх;
  • Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох түүний нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Эрчим хүчний холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, түүний биелэлтэд хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл, гомдол, маргааныг шийдвэрлэх;

Хамрах хүрээ: Хорооны газрын дарга нар, ахлах мэргэжилтэнгүүд, Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд оролцсон.

Сургалт, зөвлөгөөн
Сургалт, зөвлөгөөн

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго:

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, үнэ тариф, зохицуулалтын талаар баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл зорилтыг тодорхойлох;

Хамрах хүрээ:

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд оролцсон.

Сургалт, зөвлөгөөн
Сургалт, зөвлөгөөн